News
Уул уурхайн салбарын "Шилдэг эмэгтэй оператор/техникийн ажилтан" шагналын ялагчаар Доржпаламын Оюундарь тодорлоо!
4 Mar 2021 | News
Доржпалам овогтой Оюундарь нь Рэдпаф Монгол компанид угаагчаар ажилд орж, Оюутолгойн уурхайд 2010 оноос ажиллаж эхэлжээ. Одоогоос 10 жилийн өмнө газрын гүнрүү 70-аад уурхайчин ордог байсан бөгөөд Оюундарь тэдний хувцсыг угааж цэвэрлэх ажлыг хийдэг байв. Удалгүй Сургалтын хэлтэст Бичиг хэргийн туслах ажилтнаар ажиллах болсон байна. Тэрээр 2017 оноос Даян компанид хүн даацын машин барьдаг анхны эмэгтэй оператор болсон бөгөөд одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Хүнд даацын машин барьдаг оператор болохын тулд олон шалгуур, бэрхшээлийг давсан бөгөөд дохиочин, том жижиг Mixer-ийн оператор зэрэг ажлуудыг аюулгүй байдлаа ягштал ханган, аваар осолгүй хийж иржээ.Уул уурхайн салбарт хүнд машин механизмыг эмэгтэй хүн ч жолоодож болдог юм гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, өөрөөрөө үлгэрлэсний үр дүнд уурхайд том оврын машин барих эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. Энэ салбарт эмэгтэй уурхайчид нэмэгдсэнээр тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл багасан, ажлын байрны эмх цэгц мэдэгдэхүйц сайжирсан ажээ.Олон эмэгтэйд урам зориг өгч, амжилт бүтээл дүүрэн яваа Оюундарьдаа сайн сайхныг хүсэж байна.