Даян Контракт Майнинг
ДАЯН КОНТРАКТ МАЙНИНГ ХХК нь Монгол улсад олон жил үйл ажиллагаа эрхэлсэн, салбартаа тэргүүлэх туршлагатай “Рэдпаф Монгол” ХХК болон “Хасу Мегаватт” ХХК-ийн хамтарсан компани болж, 2015 онд албан ёсоор үүсэн байгуулагдсан. Одоогоор 1400 гаруй ажилтантайгаар Оюу Толгой төсөл дээр гүний уурхайн хөндлөн нэвтрэлт, босоо амны барилга угсралт, босоо амны цамхгийн тоноглол, том хэмжээний малталт, тоног төхөөрөмжийн суурилуулалт болон гүний уурхайн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна.
2005 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу Толгой төслийн гүний уурхайн Нэгдүгээр босоо амны газрын дээрх барилга байгууламж (уурхайн өргүүр зэрэг) барих, босоо малталт нэвтрэлтийн ажлыг эхлүүлсэн бөгөөд, 2008 оны 01 дүгээр сард уг босоо амны гүн болох 1385 метрт хүрч, амжилттай нэвтэрч дуусгасан. Улмаар, Нэгдүгээр
босоо амны 1300 метрийн гүнд хэвтээ малталт нэвтрэлтийн ажил (туннель), Хоёрдугаар болон Тавдугаар босоо амны малталт нэвтрэлтийн гүйцэтгэл, одоогоор дэлхийд хамгийн томд тооцогдох гүний уурхайн өргүүрийн байгууламжийн ажлыг захиалагч компанийн тусламжтайгаар болон өөрийн сурган дадлагажуулж авсан уурхайчин залуусын нөр их хөдөлмөрийн үр шимээр амжилттай гүйцэтгэж байна. Мөн Дорнод аймгийн нутагт орших Гурванбулагийн ураны гүний уурхайн илүүдэл ус шавхах, малталтуудыг сэргээх ажлуудыг гэрээлэн амжилттай гүйцэтгэсэн.
Бид өөрсдийн үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч байгууллагууддаа дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлэхийг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилт болгодог бөгөөд ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь аюул эрсдэлгүйгээр хийж гүйцэтгэхийг эрмэлздэг.
Бидний гүйцэтгэл найдвартай - Итгэж болно.
Бид дэлхий дахинд хэрэгжүүлж буй өөрийн төслүүд, мөн тэдгээрийн мэргэжилтнүүдээс олж авсан мэдлэг, туршлагад тулгуурласан дараах уул уурхайн цогц бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг санал болгож байна.