Үйлчилгээ

Гүний уурхайн үндсэн малталт, нэвтрэлт

Даян Контракт Майнинг ХХК нь гүний уурхайн бүтээн байгуулалтын бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь хамгийн сүүлийн үеийн шийдлийн дагуу найдвартайгаар гүйцэтгэдэг. Үндсэн 300 гаруй хөдөлгөөнт тоног төхөөрөмж байх бөгөөд, үүнд Жамбо өрмийн машин, Болтны машин, 17 тонн хүртэлх даацтай ачигч Эл Эйч Ди (LHD), 55 тонн хүртэлх даацтай өөрөө буулгагч машин, бусад хөдөлгөөнт туслах тоног төхөөрөмжийн иж бүрдэл орно. Тухайн ажлын талбар дээрх тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн ажлыг өөрсдөө зохион байгуулдаг бөгөөд, ингэснээр гарч болзошгүй хүндрэл болон зардлыг бууруулдаг.

Худалдан авалт, ложистик болон тээвэрлэлтийг олон жилийн туршлага дээрээ үндэслэн аль ч төслийн ханган нийлүүлэлтийг найдвартайгаар гүйцэтгэн ажилладаг