Үйлчилгээ
Уурхайн олборлолтын ажлыг гэрээлэн гүйцэтгэх
“Рэдбоор” гэж нэрлэгдсэн цуврал загварын буюу ах дүүс гэж нэрлэж болохоор өгсүүр өрөмдөж нэвтрэх зориулалттай тоног төхөөрөмжүүд бол Рэдпаф группийн дизайнаар зохион бүтээсэн өрмийн машин бөгөөд “Даян”-гийн төслүүд дээр ашиглаж байна. Эдгээр “Рэдбоорууд” нь бүрэн хэмжээний өгсөж өрөмдөх нэвтрэлтийг гүйцэтгэх бөгөөд, өөрийн онцгой хүчин чадал, зохимжит шийдэл бүхий загвартай.
Уг цуврал машинуудыг өгсүүр өрөмдөгчид өөрсдөө зохион бүтээсэн бөгөөд мэргэжил нэгтнүүддээ зориулан бүтээснээрээ онцгой машинууд гэдэгт эргэлзэх хэрэггүй. “Рэдбоор”-чууд маань алслагдсан нөхцөлд, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хүнд нөхцөлтэй газар оронд очиж олон төсөл дээр амжилттай ажилласан арвин түүхтэй.Бие даасан байдлаа илүү сайжруулахын тулд “Рэдбоор”-ыг тээвэрлэгч “Рэдтракс”-ыг (Redtrax) бүтээсэн бөгөөд энэ нь хамгийн орчин үеийн шийдэлтэй. “Рэдтракс” нь гүний уурхайд “Рэдбоор”-ыг тээвэрлэхээс гадна орчин нөхцөлдөө зохицон, үзүүлэлт бүхий гүний уурхайн бүх төрлийн сэрээт өргөгч, дугуйт ачигч зэргийг дэмжин ажиллах үүрэг гүйцэтгэж чадна.