Төслүүд
Босоо амны нэвтрэлт
Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын чухал хэсэг болох 2-р Босоо ам буюу Үйлдвэрлэлийн ам нь дэлхийд хэмжээсээрээ дээгүүр эрэмбэлэгдэх, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй ам юм. Энэ том бүтээн байгуулалтын ажилд Даян Контракт Майнинг ХХК амжилттай оролцож гүйцэтгэлээ.
Үйлдвэрлэлийн амны малталт нэвтрэлт, өргөх байгууламжийн бүтээц мөн суурилуулалт, механик угсралтын ажлууд, босоо амны дотор тоноглол болон өргөх байгууламжийн ган татлагуудыг татаж, тэнцвэржүүлж улмаар холбосон зэрэг нарийн мэргэжил, туршлага шаардсан ажлуудыг амжилттайгаар хийж дуусгалаа. Босоо Жамбо-8 буюу 8 сумтай босоо өрөмдөгч төхөөрөмжөөр тэсэлгээний цооног өрөмдөж, Катерпиллар (CAT) – 314C Гинжит экскаватороор суларсан чулуулгийг хөнөгт зөөвөрлөж газрын дээр гаргаж байв.
Уг үйлдвэрлэлийн ам нь бүрэн ашиглалтад орсноор, Оюу толгойн гүний уурхай руу орох ерөнхий орц болон гарц болж байгаа бөгөөд, нэг удаад 300 хүн тээвэрлэх, мөн овор жин ихтэй материал, тоног төхөөрөмжийг гүний уурхай руу тээвэрлэн оруулах боломжтой болж байгаа юм. Үйлдвэрлэлийн амны тухайд: Цамхгийн барилгын өндөр 96 метр, Амны дотоод голч нь 10 метр, Амны нийт гүн 1284 метр.
Бүтээн байгуулалтын явцад, босоо амны нэвтрэлтээс эхлэн бүрэн тоноглож дуусах хүртэл ойролцоогоор 3000 тонн төмөр хийцүүд орсон бөгөөд энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд 3 жил 4 сарын хугацаа шаардагдсан юм.