Үйлчилгээ

Босоо амны нэвтрэлт

Бидний хамтрагч Рэдпаф нь гүний уурхайн босоо ам нэвтрэх туршлагаараа дэлхийн хэмжээнд, салбартаа тэргүүлэх байр эзэлдэг. Халуун орны ширэнгэн ой (Өмнөд Америк, Африк), тал хээрийн говь-цөл (Монгол, Киргиз), хэт өндөр уулархаг газар (Индонез, Перу), мөн хойд ба өмнөд мөсөн туйл (Аляска) зэрэг эрс тэс цаг агаарын нөхцөлд, дэлхий дээрх алслагдмал байршил руу Рэдпаф нь хүн хүч болон тоног төхөөрөмжүүдийг нүүлгэн шилжүүлж, олон төрлийн босоо амыг найдвартай нэвтэрч, гүйцэтгэж чаддагаараа туршлагатай.

Рэдпаф нь аливаа улс орны хууль эрх зүй, ёс заншил, соёл уламжлалд маш хүндэтгэлтэй ханддаг бөгөөд түүн дээр тулгуурлан дэлхийн жишигт нийцсэн шинэлэг арга барил, ур чадвар гарган аливаа төслийг концепц буюу санаа төдий хэлбэрээс эхлүүлэн инженерийн тооцоолол, улмаар бүрэн ашиглалтад оруулах хүртэл ажиллаж чаддаг бөгөөд энэ нь Даянд оруулж буй үнэтэй хувь нэмэр, мөн давуу тал юм. Энэ нь аливаа босоо амны инженерийн болон дизайны загварчлал гаргах, өргөх байгууламжийн зөв сонголт хийх, цаг хугацаандаа ашиглалтад оруулах бодит боломжийг олгодог.Төслийг зөв, бодитойгоор төлөвлөснөөр хүлээлтээс илүү чанартай ажлыг гүйцэтгэж өгөх боломжтой болгодог. Энэ нь бидний хувьд маш чухал юм.