Үйлчилгээ
Аюулгүй Ажиллагаа ба Сургалт
СУРГАЛТ – ДАДЛАГА – ТУРШЛАГА
Манай сургалтын хэлтэс нь гүний уурхайн босоо болон хэвтээ нэвтрэлтийн мэдлэг, ур чадварт суурилсан сургалтуудыг зохион байгуулж явуулдаг онцлогтой. Сургагч нар маань, Англи болон Монгол хэл дээр уурхайн тоног төхөөрөмжийн сургалтын материалыг Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн чанарын өндөр түвшинд боловсруулах, зааж сургахад бэлтгэгдэж дадлагажсан чадварлаг хамт олон юм. Үүний хажуугаар бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн суурь сургалтууд, удирдах ажилтныг хөгжүүлэх манлайллын онол дадлага хосолсон сургалтуудыг хэрэгжүүлж байна.
Бид сургалтаа танхимаар явуулах, шууд ажлын байранд дадлага хийлгэх, ур чадварын нотолгоо шалгалт авах байдлаар төлөвлөн, хэрэгжүүлж, тасралтгүй хянаж, сайжруулах бодлого бариад зогсохгүй хоёрдогч шатны сургалтын баг бүрдүүлж уурхайчдын сургалтаар олж авсан ур чадвар, ажлын бүтээмж, аюулгүй ажиллагааны хандлага, гүйцэтгэлийн чанар, талбар дээрх ажиглалт, үнэлгээний арга болон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт дижитал технологи ашиглан хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж байна. Энэхүү аналитик мэдээлэл дээр тулгуурлан, ажилтнуудыг сайжруулах шаардлагатай дадал, ур чадвар тус бүрт тохирсон нэмэлт сургалт явуулах нь аюулгүй ажиллах туршлагыг нэмэгдүүлэх, өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг ариг гамтай, аюулгүй ашиглах дадал зуршлыг сайжруулах учиртай юм. Мөн Даянгийн манлайлалд суурилсан 'Коммон Кор' сургалтын баг хамт олон удирдах ажилтнуудаа олон улсын стандартын дагуу эрсдэлгүй, үр бүтээлтэй гүйцэтгэх шийдвэр гаргахад нь хувь нэмэр оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.