Бидний тухай
Хамтрагчид
“Хасу Мегаватт” ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдан Монгол улсын эрчим хүч, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж арвин туршлага хуримтлуулсан бөгөөд 2006 оноос эхлэн “Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцон ажиллаж, уурхайн талбайн чухал байгууламжуудын нэг болох Дулааны станцыг олон улсын стандартын түвшинд хүргэхээр 2013 оноос хойш ажиллуулан, өдгөө өндөр түвшний үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хасу Мегаватт ХХК нь нийт 600 гаруй ажилтантайгаар Дэлхийд танигдсан чадварлаг багтай, хөгжлийн түлхүүр компани болох зорилгыг эрхэм болгож, эрчим хүчний байгууламжийн ашиглалт болон засвар, гүний уурхайн бүтээн байгуулалтын барилгын ажил, барилга болон уурхайн зориулалттай төрөл бүрийн ган бүтээцийн үйлдвэрлэл, өндөр зэрэглэлийн гагнуурын болон техникийн бусад мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна. Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс татаж авна уу.click here | 2004 онд “Рэдпаф Монгол” ХХК нь Монгол Улсад үүсэн байгуулагдсан бөгөөд Оюу Толгой төслийн гүний уурхайн ажилд найдвартай туслан гүйцэтгэгчээр ажилласаар байгаа юм. Тус компани нь гүний уурхайн гүйцэтгэлийн салбарт өдгөө 58 жилийн арвин их туршлага хуримтлуулсан Рэдпаф группийн гишүүн бөгөөд 2019 онд 15-н жилийнхээ ойг амжилт дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Рэдпаф Групп нь 6000 гаруй мэргэшсэн ажиллагсадтай бөгөөд дэлхийн бүх тивүүдэд, олон улс орнуудад гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын нэвтрэлт, босоо амны нэвтрэлт, өгсүүр өрөмдлөг нэвтрэлт, хэвтээ малталт нэвтрэлт, инженерийн болон техникийн үйлчилгээ зэрэг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг цогцоор нь хүргэдэг. Олон улсад ажилласан туршлагынхаа хүрээнд Рэдпаф нь удирдан чиглүүлэх ур чадвар, тухайн бүс нутгийн онцлогт суурилсан ажлын туршлага болон байгууллагын соёлыг хөгжүүлэн хэвшүүлэх өргөн хэмжээний мэдлэгтэй, туршлагатай чадварлаг хамт олон юм. Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс татаж авна уу. click here |