Төслүүд

Босоо амны нэвтрэлт

Үйлчилгээний ам нь Оюу Толгой төсөл дээр хийж гүйцэтгэсэн анхны босоо ам юм. Нийт гүн нь 1,385 метр бөгөөд нэвтрэлтийн ажил 2006 онд эхэлж 2008 оны нэгдүгээр сард бүрэн нэвтэрч дуусгасан. Үйлчилгээний аман дотор гүний уурхайн дэд бүтцийг дэмжих зориулалттай, тодорхой гүний түвшнүүдэд уурхайн дэд бүтцийг дэмжих зориулалттай 5 зогсоолтой бөгөөд, гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хүн болон материалаар хангах үндсэн чиг үүрэгтэй.

Плаггер дрилл (Plugger drill) буюу хийн даралтаар ажилладаг гар ажиллагаатай цохилтот өрөмдөгчөөр уурхайчид маань 6,7 метрийн диаметрийн тойргоор, 1385 метрийн туршид өрөмдсөн нь ямархуу их хүч, хөдөлмөр шингэсэн нь ойлгомжтой. Кактус граб (Cactus grab) буюу өндөр даралтын хийгээр ажилладаг чулуулаг хамагч төхөөрөмжөөр суларсан чулуулгийг хөнөгт зөөвөрлөж газрын дээр гаргаж байлаа. Уг босоо амны нэвтрэлтэнд гар бие оролцож нэвтэрсэн уурхайчид маань өдгөө арвин их туршлагатай гүний уурхайн хэвтээ нэвтрэлтийн ажлыг удирдан манлайлж яваа манай тэргүүний уурхайчид юм. Плаггер дриллээр өрөмдөх нь биеийн хүч болон хөдөлгөөний техник шаарддаг тийм ч амархан ажил биш юм.Босоо амаар нэг ээлжиндээ 700 орчим тооны хүн болон 2000тн чулуулаг тээвэрлэдэг. 6.7м диаметртэй энэхүү ам нь төслийн чухал орц, гарц бөгөөд Үйлдвэрлэлийн амыг бүрэн чадлаараа ажиллах хүртэл газар доорх ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой юм.