Үйлчилгээ
Дээшээ малталт, нэвтрэлт (Алимак нэвтрэлт)
Даян Контракт Майнингийн хамтрагч болох Рэдпаф (Redpath) нь 40 жилийн турш “алимак” төрлийн нэвтрэлтийг гүний уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн том үйлдвэрлэлтэй цогцлуулан шинэлэг бөгөөд патентлагдсан загвар, шийдлийн хүрээнд бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Тухайн үйлчилгээндээ тасралтгүй сайжруулалтыг хийсээр ирсэн бөгөөд ажиллах хүч болон тэдний гүйцэтгэлийн чанар, засвар үйлчилгээ, техникийн үзүүлэлтийн талаар өргөн мэдлэгийг хуримтлуулсан туршлагатай юм.
Уян хатан байдал, эдийн засгийн хэмнэлт болон малталтын хурд, дотоод засвар (үйлдвэрийн цехийн засвар), сургалтын материалын бааз хэрэгсэл болон дараах үйлчилгээнүүдийг бид санал болгодог. Үүнд:
• Агааржуулалт
• Хүдэр гаргах малталт өрөмдлөг
• Малталтын чиглүүлэх өрөмдлөг
• Явган хүний гарц/Онцгой байдлын үеийн гарц
• Хүдрийн болон хүдрийн бус чулуулгийн ам
• Нарийн судлан олборлолт
• Малталтыг өргөсгөх