Төслүүд
Босоо амны нэвтрэлт
Дунд ам нь гүний уурхайн агааржуулалтыг дэмжих үндсэн зориулалттай, 6,7м голчтой, 1174м гүн нэвтэрсэн босоо ам юм.
Босоо Жамбо” гэж нэрлэгддэг 4 сумт өрөмдөх хошуутай өрмөөр мөргөцгүүдийг өрөмдөж, нэвтрэлтийн тавцангийн доод “уланд” суурилуулсан “Терекс” үйлдвэрийн экскаватораар суларсан чулуулгийг хөнөгөнд зөөвөрлөх зарчмаар нэвтрэлтийн ажлыг гүйцэтгэж дуусгасан нь онцлог байлаа. Бэхэлгээний хувьд бусад босоо амнуудын адил чанарын өндөр түвшинд хийгдсэн бөгөөд төсөлд гар бие оролцсон уурхайчдын маань дийлэнх нь Өмнөговь аймгийн харьяат байсан нь бахархууштай.
Агааржуулалтын дунд амны нэвтрэх төсөл нь ХАБ-ын үзүүлэлтүүдээрээ сайнд тооцогдож, амжилттай гүйцэтгэгдсэн төслүүдийн нэг юм.