Төслүүд
Барилга байгууламж
Оюу Толгойн гүний уурхайн олборлолтод бэлтгэх зорилгоор, хязгаарлагдмал орчинд, онцгой төвөгшилтэй, цутгамал төмөр бетонон барилгын ажлуудыг Даянгийн залуус найдвартай, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Туршлагатай инженерүүдийн нарийн тооцоолол, материал хангамж, төлөвлөгөөт хугацаа, төсөвт өртгийн хүрээнд уурхайн барилга угсралтын хамт олон маань дэлхийн стандартын дагуу, захиалагчийн хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажилладаг. Уг төсөлд гүний уурхайн агааржуулалтын хоолой болон хэрэглээний усны шугамын угсралт, чулуулаг ачих зориулалттай давхар ажлын тавцан, уурхайчдын цайны өрөө, багажны агуулах, өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугамын ажил болон холбогдох дэд станцууд багтана.