Төслүүд
Гүний уурхайн босоо амны туслах үйлчилгээ болон ложистик
Үйлчилгээний ам, түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагааны үед өргүүр, дэд бүтэц, ашиглалт, тээвэр-ложистик, материал хангамж зэрэг ажлуудыг гүйцэтгэх чадамж бүхий уурхайчдыг бэлтгэн дадлагажуулж, мэргэшүүлэн ажиллаж байна. Тус амыг хүлээлгэж өгөх үед Даян компаниас 300 орчим мэргэшиж, бэлтгэгдсэн ажилтнууд Оюу Толгой компанийн үндсэн ажилтнаар ажиллахаар болсон.
Уг ажлын онцлогоос дурдвал:
- Сард дунджаар 1500 тонн материалыг уурхайн гүн рүү тээвэрлэж, ажлын цэгүүдэд хүргэх,
- Хүнд даацын тоног төхөөрөмж, материал хангамжийг уурхайд оруулах,
- Үйлчилгээний амны өргөх байгууламжийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдэд аюулгүй ажиллагааг хангах үүднээс өдөр тутмын, сар тутмын, жилийн гэх зэрэг тогтмол хийгддэг засвар үйлчилгээг хийх,
- Улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн хүрээнд, хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллах,
- Одоогоор, нийт гурван ээлжээр 800 гаруй уурхайчин гүний уурхайд ажиллаж байна.